Domaine l'Edelweiss - Монголын боловсролын ферм - дугуй лого

Домэйн Эдельвейс бол өвөрмөц, шинэлэг төсөл бөгөөд Монголын анхны боловсролын болон хувь хүний хөгжлийн ферм!

2020 оноос хойш Д. Наранцэцэг ба түүний багийхан дараахь нөхцөл байдалд ажиглалт судалгаа хийсэн…

Domaine l'Edelweiss - Монголын боловсролын ферм - өсвөр насныхан
Domaine l'Edelweiss - Монголын боловсролын ферм - хөдөө аж ахуй
Domaine l'Edelweiss - Монголын боловсролын ферм - аутизм

Монголын хот суурин газрын залуу үеийнхэн үндэсний соёлоосоо холдох болсон. Тэд дэлгэцний хамааралтай болж, илүү их донтох болсон. Залуу үеийнхэн Монголын өв соёлын өлгий, амин сүнс болсон хөдөө орон нутгаасаа хөндийрөх болсон.

Монголд хөдөө аж ахуйн арга барил нь бага зэрэг өөрчлөгдөж, нүүдэлчин малчдын хувьд 2 бэрхшээл үүсээд байна. Үүнд: хөдөө орон нутагт амжиргааны түвшин  доогуур, баталгаагүй хэвээр байна, нөгөө нь амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлаас дайжих болсон нь  залуусыг дургүйцэх болсон.

Монголд аутизмтай хүүхдүүдийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх бүтэц, дэмжлэг байдаггүй.

Домэйн Эдельвейс Монголд соёл, ноу-хауг хослуулсан сургалт, уулзалт хийх, туршлага солилцох газар болохыг зорин ажиллаж байна.

Гэхдээ манай боловсролын аж ахуй олон зүйлийг хийх болно!

Үржил шимтэй газар тариалан, дэд бүтэц нь гэр бүл, хувь хүмүүс бизнес эрхлэгчдийг хүлээн авах боломжийг бий болгодог…..мөн Монголд сургалт, соёл, спортын үйл ажиллагаагаар баялаг, мартагдашгүй орчинг бүрдүүлэх дуртай ямар ч бүлэг, хүмүүсийг хүлээж авна.

Domaine l'Edelweiss - Монголын боловсролын ферм - манай баг
Domaine l'Edelweiss - Монголын боловсролын ферм - дугуй лого